Ачаа илгээх заавар

Солонгосоос Монгол руу ачаа илгээх бүрэн заавар

Онлайн захиалгаа манай агуулах руу хүргүүлэхээс эхлээд Улаанбаатарт хүлээн авах хүртэлх бүх алхмыг эндээс хараарай.

Арга 1

Онлайн захиалгаар

Coupang, Gmarket, Naver зэрэг Солонгосын онлайн дэлгүүрээс захиалж, хүргэлтийн хаягт манай Сөүл дэх агуулахын хаягийг бичнэ.

Арга 2

Өөрөө авчирч өгөх

Ачаагаа Сөүл дэх салбарт (өдөр бүр 10:00–21:00) шууд авчирч бүртгүүлж болно.

Онлайн захиалгын алхмууд

  1. 1

    P-CODE авах (зөвхөн гадаад сайтаас захиалах үед)

    P-CODE (개인통관고유부호) нь Солонгос руу ОРЖ ИРЖ буй олон улсын илгээмжийн гаалийн бүрдүүлэлтэд ашиглагддаг код. Amazon, iHerb, AliExpress, Taobao зэрэг гадаад сайтаас захиалж Сөүл дэх агуулах руу хүргүүлэх бол UNI-PASS-аас нэг удаа аваарай. Coupang, Gmarket зэрэг Солонгосын дотоодын дэлгүүрээс захиалахад P-CODE шаардлагагүй — энэ алхмыг алгасаж болно.

  2. 2

    Захиалга хийхдээ манай хаягийг бичих

    Онлайн дэлгүүрийн хүргэлтийн хаяг (배송지) хэсэгт доорх агуулахын хаягийг, хүлээн авагчийн нэр дээр өөрийн нэр + утасны дугаараа бичнэ. Утасны дугаар нь ачааг таньд олгох гол мэдээлэл тул заавал зөв бичээрэй.

    Хүргэлтийн хаяг (배송지)

    서울특별시 중구 을지로44길 19 (광희동1가), 1층

    Хүлээн авагч (받는 사람): Таны нэр

    Утас (연락처): Таны Солонгос дахь утасны дугаар

    Салбарын утас: 02-2274-0988 · Өдөр бүр 10:00–21:00
  3. 3

    Захиалгын дугаараа бүртгүүлэх

    Захиалга баталгаажсаны дараа хүргэлтийн дугаараа (운송장번호) доорх маягтаар бидэнд илгээнэ. Ингэснээр таны ачааг агуулахад ирэхэд нь андуурахгүй, хурдан бүртгэнэ.

  4. 4

    Ачаагаа хянах

    Ачаа агуулахад бүртгэгдэж, тээвэрт гарсны дараа ачааны кодоороо хаана явааг нь шалгаж болно.

  5. 5

    Улаанбаатарт хүлээн авах

    Ачаа ирмэгц бид мэдэгдэнэ. Сонгосон салбартаа утасны дугаараа хэлээд ачаагаа хүлээн авна. Тээврийн хөлс жин/хэмжээгээр бодогдоно.

Агаарын тээврээр хязгаартай зөвшөөрөгдөх бараа

Эм, витамин, БАД (жоргүй авдаг)
1 хүнд дээд тал нь 6 шил
Сүрчиг
60 мл хүртэл, задлаагүй сав байх ёстой — задалсан бол тээвэрлэх боломжгүй
Архи, согтууруулах ундаа
1 хүнд 1 шил — 1 литр хүртэл, 25%-иас доош хатуулагтай, $150-аас доош үнэтэй
Зөгийн бал, сүүн бүтээгдэхүүн, кофе, цай
Дээд тал нь 5 кг
Нунтаг амтлагч, хна зэрэг нунтаг бүтээгдэхүүн
Дээд тал нь 5 кг — хорио цээрийн шалгалттай, шалгалтын хураамж $6 (урьдчилж төлнө)
Самар, үр тариа, хатаасан мөөг, жимс, ногоо
Хорио цээрийн шалгалттай — үр илгээх бол урьдчилж мэдүүлнэ
Цахилгаан бараа, гар утас
1 хүнд 1 ширхэг — өөр загвар, өнгөтэй бол гаалийн үзэмжээр нэмж 1 ширхэг боломжтой
Цэнэглэдэг (лити) батерейтэй бүтээгдэхүүн
Тусгай ачааны нэмэлт хураамж $10

Барааны нийт үнэ $150-аас хэтэрвэл гаалийн татвар ногдож болно.

Гаалийн бүрдүүлэлтэд хүлээн авагчийн ямар мэдээлэл шаардагдахыг (бичиг баримт илгээх үед төрсөн он, сар, өдөр гэх мэт) илгээхээсээ өмнө салбараас лавлана уу.

Дээрх хэмжээ, хязгаарууд салбарын журмаар тогтоогдсон бөгөөд гааль, хорио цээрийн журмын өөрчлөлтөөр шинэчлэгдэж болно — эргэлзвэл салбараас тодруулаарай.

Агаарын тээврээр хориглодог бараа

  • Мелатонин, Тайленол (Tylenol), TUMS, Echinacea болон үхрийн гаралтай (bovine) орц агуулсан эм, БАД
  • Мах, махан орцтой бүтээгдэхүүн — борц, махтай амьтны хоол гэх мэт
  • Электрон тамхины шингэн никотин — төхөөрөмж болон найрлага нь тодорхой бичигдсэн шингэн зөвшөөрөгдөнө
  • Бэлгийн чадал сайжруулах болон жин хасах бүтээгдэхүүн
  • Тату хийх машин, бэх
  • Бүх төрлийн амьд амьтан — загас, шувуу, туулай, мэлхий гэх мэт. Худал мэдүүлбэл гаалийн торгууль, нөхөн төлбөр гарна

Ямар ч тээврээр хориглох бараа

  • Шатамхай, тэсрэх бодис — хийн баллон, бензин, тосон будаг, шүдэнз, гал асаагч, кемпинг зуух
  • Аэрозоль, спрей — үсний спрей, үс будаг, шавьж устгагч, спрей цавуу
  • Галын хор, хуурай мөс (dry ice), мөнгөн усны термометр
  • Дан лити батерей, power bank, hoverboard / segway
  • Галт зэвсэг, сум, хутга мэс болон эд анги
  • Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис
  • Бэлэн мөнгө, мөнгөн тэмдэгт, үнэт эдлэл, чухал бичиг баримт
  • Түргэн муудах хүнс
  • Садар самуун агуулгатай материал

Жагсаалтыг салбарын журмаас хураангуйлсан бөгөөд өөрчлөгдөж болно. Эргэлзсэн тохиолдолд илгээхээсээ өмнө салбараас лавлана уу — хориотой бараа илэрвэл гааль дээр хураагдаж, торгууль гарах эрсдэлтэй.

Хэрэг болох лавлагаа зурагт хуудас

Аюултай барааны олон улсын таних тэмдэг болон агаарын тээврийн барааны хязгаарын дэлгэрэнгүйг доорх зурагт хуудаснаас хараарай.

Аюултай барааны таних тэмдэг — олон улсын аюулын ангилал (Hazard Class 1–9)Агаарын тээврийн барааны хязгаарын заавар (항공 운송 품목안내)

Захиалга бүртгүүлэх

Онлайн захиалгын дугаараа бидэнд мэдэгдээрэй

Маягтыг бөглөөд илгээхэд мэдээлэл тань бэлэн бичвэр болж хуулагдана — Messenger нээгдэхэд бичвэрээ paste хийгээд илгээхэд л болно.

Хүргэлтийн дугаараа мэдэхгүй бол Naver дээр 택배조회 гэж хайгаад шалгаарай: Naver 택배조회 нээх